Залуу гавьяат О.Анужин Жульеттаг “амилуулна”

“Их эзэн хааны театр”-ын уран бүтээлчид алдарт С.Прокофьевын хөгжим, У.Шекспирийн цомнол “Ромео, Жульетта” балетыг энэ сарын 17, 18-нд УДБЭТ-ын тайзнаа тоглох гэж байна.

Иймд Жульеттагийн дүрд тоглох гэж буй Монгол Улсын гавьяат жүжигчин, балетчин О.Анужин “Жульеттагийн дүрд тоглох болсондооо маш их баяртай байна. Энэ бол эмэгтэй жүжигчин бүрийн мөрөөдөл. Энэ боломжийг олгосон “Их эзэн хааны театр”-таа талархлаа илэрхийлье. Мөн БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгт сонгодог урлагийн сайхан уран бүтээл төрөн гарахад туслалцаа үзүүлсэнд баярлаж сууна” гэсэн юм.

“Ромео Жульетта” балетын уран бүтээлчид:

Хөгжим С.Прокофьев

Цомнол У.Шекспир

Продюсер Э.Бэхтулга

Найруулагч Д.Дашлхагва

Удирдаач Т.Гэрэлцэцэг МУСТА

Туслах найруулагч Х.Гэрэлчимэг МУГЖ

Тулааны найруулагч У.Эрдэнэбаяр

Тайзны конструктор Л.Мягмархүү

Хувцасны оёдолчин Я Цэцэгдорж

Зөвлөх: Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин  Б.Жамъяндагва

Зөвлөх: Азийн утга зохиолын шагналт зохиолч Д.Урианхай

Зөвлөх: Ардын жүжигчин, Урлагийн гавъяат зүтгэлтэн П.Хаянхярваа

Зөвлөх: Монгол улсын гавъяат жүжигчин Т.Туул