Төрийн захиргааны байгууллагуудын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын “Шилжин явах цом-2019”-ын төлөөх спортын тэмцээн зохион байгуулав

Нийтлэг чиг үүрэг бүхий төрийн албан хаагчдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэдний бие бялдрыг хөгжүүлэх зорилгоор төрийн захиргааны байгууллагуудын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын дэд салбарын ажиллагсдын тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.

“Төрийн захиргааны байгууллагуудын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит-2019 шилжин явах цом”-ын төлөөх гурван төрөлт тэмцээнийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын хамт олон 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Гар бөмбөг, ширээний теннис, дартсын төрлөөр явагдсан тэмцээнд ЗГХЭГ-ын Хяналт-шалгалт, дотоод аудитын газар, БОАЖЯ, БХБЯ, БСШУСЯ, ЗТХЯ, СЯ, УУХҮЯ, ХХААХҮЯ, ХЗДХЯ болон Үндэсний хөгжлийн газар, Тагнуулын ерөнхий газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар, хэлтсийн нийт  100 гаруй албан хаагч  хурд, хүчээ сорив.

                                Гар бөмбөгийн тэмцээнд:

Алтан медаль – ЗГХЭГ-ын баг;

Мөнгөн медаль – Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны баг;

Хүрэл медаль – Сангийн яамны баг;

                              Дартсын тэмцээнд:

Алтан медаль –  Зам тээврийн хөгжлийн яамны баг;

Мөнгөн медаль – Хууль зүй, дотоод хэргийн яамны баг;

Хүрэл медаль – Сангийн яамны баг;

                       Ширээний теннисний тэмцээнд:

Эмэгтэй

Алтан медаль-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны тамирчин Х.Тамираа;

Мөнгөн медаль – Зам тээврийн хөгжлийн яамны тамирчин О.Нямхүү;

Хүрэл медаль – Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны тамирчин Ц.Алимаа;

 

Эрэгтэй

Алтан медаль – Сангийн яамны тамирчин Г.Отгонбаяр;

Мөнгөн медаль–Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны тамирчин Ч.Тавинжил;

Хүрэл медаль – Үндэсний хөгжлийн газар-Тагнуулын ерөнхий газрын хамтарсан багийн тамирчин Д.Цээсүрэн.

 

Хөгжөөн дэмжигчдийн тэмцээнд: Үндэсний хөгжлий газар-Тагнуулын ерөнхий газрын хамтарсан баг

 

                                        Багийн дүнгээр:

Тэргүүн байрыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны баг тамирчид эзэлж, цомын эзэд боллоо.

Дэд байрыг байрыг Сангийн яам, гутгаар байрыг Зам тээврийн хөгжлийн яам тус тус эзлэв.

Энэ жилийн тэмцээнд Үндэсний хөгжлийн газар болон Тагнуулын ерөнхий газрын тамирчид нэмж оролцсоноороо онцлогтой байв. Мөн түүнчлэн хөгжөөн дэмжигчдийн дунд сагсны бөмбөг шидэх тэмцээн зохион байгуулсан нь үзэгчдийн талархал хүлээсэн үйл явдал болов.

Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын салбарынхан спортын аваргаа шалгаруулсан уг тэмцээн нөхөрсөг уур амьсгалтай, сайхан болж өндөрлөв.

Дараа жилийн тэмцээнийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хамт олон зохион байгуулахаар болов.