УСТГАСАН ЗУРГИЙГ СЭРГЭЭДЭГ ТОП 5 ПРОГРАММ

Мэдээлэл алдагдах, санамсаргүй устгах, компютераа форматлах үеэр хайран зурагнуудаа устгаж үнэхээр их харамсалтай хоцрох үе бий. Ихэнхдээ таны камер санах ойн карт, хамгийн энгийн мэдээлэл хадгалах төхөөрөмжүүд гээд бүгд мэдээллийг алдах боломжтой байдаг. Гэвч танд боломж байгаа. Азаар алдагдсан зургийг эргэн сэргээх боломжтой хэд хэдэн програм хангамж байна.

Форматласан төхөөрөмж, камер болон дижитал мэдээлэл хадгалах хэрэгсэлээс устгасан ямар ч зураг үгүй болдог боловч, бодит мэдээлэл хадгалагдан үлддэг. Та зураг, текст гэх мэт чухал шаардлагатай мэдээллүүдийг дахин шинээр хийхгүйгээр сэргээх боломжтой. Зураг сэргээх програм нь ихэнхдээ биет мэдээллийг сэргээх боломжтой байдаг. Бид зураг сэргээх үнэ төлбөргүй програм болон тэдний үзүүлэлтийг судалж үзлээ. Компьютер, SD карт болон флаш диск (USB оролттой)-ээс зураг сэргээдэг топ 5 програмыг танд танилцуулж байна.

1. Stellar Phoenix Photo Recovery “Stellar Phoenix Photo Recovery”

програм нь өндөр найдвартай зураг сэргээгч програм. Энэ програм нь гэмтсэн, форматласан hard drive, memory card болон нэмэлт хадгалалтын төхөөрөмжнөөс устсан, алдагдсан зураг, дуу, видеог сэргээгч юм. Хэрэглэхэд хялбар хэрэгсэл нь устсан мультмедиа файлуудыг үр дүнтэй бөгөөд ухаалгаар сэргээж тус тусад нь анхны файл нэрээр нь сэргээдэг. Уг програм нь 2TB хүртэлх багтаамж бүхий төхөөрөмжийг скан хийж чадна. Мөн энэ хүчирхэг програм нь рековер буюу файл сэргээх далайцыг нэмэгдүүлэхийн тулд шинэ файл header нэмэх сонголтоор хангана. Энэ програм нь бүх төрлийн төхөөрөмжөөс бүх төрлийн файлыг бүрэн сэргээдгээрээ эдгээр 5 програмаас хамгийн найдвартай нь гэж хэлж болно.

2. Undelete 360 Undelete

360 нь мөн л компютерын hard drive, USB drive, floppy, digital camera гэх мэт эх үүсвэрээс устгасан зураг сэргээдэг төлбөргүй програм юм. Энэхүү үр дүнтэй хэрэгсэл нь recycle bin /хогийн сав/-ээс устгасан файлаас гадна вирус, програм болон техник хангамжийн гэмтэл, hard drive муудсан, системийн санаанд оромгүй унтрал зэргээс шалтгаалан алдагдсан файлыг сэргээнэ. Төхөөрөмж нь танд бүрэн баталгаа өгөхгүй боловч, санаандгүй буюу устгаад удаагүй мэдээллийг сэргээх чадвартай. Нэмж хэлэхэд Undelete 360-д файлыг ор мөргүй бүрэн устгах боломжтой Wipe File-ууд багтдаг.

3. Pandora Recovery Pandora Recovery нь

таны хуулж амжаагүй бүх устгасан файл болон фолдеруудыг олж, компютерийн дискийг бүрэн scan хийдэг төлбөргүй програм юм. Энэ төхөөрөмжөөр зураг, дуу, кино, документууд гэх мэт бүх устгасан файлыг сэргээх боломжтой. Бараг бүх тохиолдолд, Pandora Recovery нь таны hard drive-аас устгагдсан мэдээллийг хүчирхэг скан модулиараа, тухайн файлын анх байсан газар сэргээж өгнө. Гэвч Pandora Recovery санамсаргүй устгасан бүх файлыг чинь сэргээнэ гэсэн баталгаа байхгүй. Хэрэв алдагдсан мэдээллийн мөр байхгүй бол, түүнийг олно гэдэг боломжгүй зүйл юм.

4. Free Any Photo Recovery FAPR

бол комьпютерийн hard drive, USB төхөөрөмжүүдээс устгасан файл зураг, видео, аудио сэргээгч үнэгүй програм юм. Энэ төхөөрөмж нь Sony memory sticks, Zip Disks, MMC Cards, memory sticks, flash cards, Secure Digital Card, IBM Micro Drive, SD Cards, XD Cards, Hard Disks , Mini Disks гэх мэт бараг бүр төрлийн мэдээлэл хадгалах хэрэгслээс зураг сэргээх боломжтой. Мөн дэвшилтэт файл scanning mode –оор сайжруулалт хийсэн бөгөөд таны устгагдсан, алдагдсан файлыг хялбар сэргээж, засахад тусална. Нэмж хэлэхэд энэ програм нь сэргээх боломжтой зураг болон видеог бүрэн сэргээж дуусахаас нь өмнө урьдчилан шалгаж үзэх боломжийг олгодгоороо давуу талтай.

5. PhotoRec PhotoRec

бол зураг сэргээх үнэ төлбөргүй хэрэгсэл. Энэ төхөөрөмж нь боломжит 2 хувилбартай: нэг нь command prompt-д, нөгөө нь зөвхөн 64 bit Windows дээр ажилладаг. PhotoRec нь JPG, MSOffice, OpenOffice документуудыг багтаасан 440 гаруй форматыг дэмждэг signature-based файл сэргээгч юм. Энэ аппликэшн нь бусад төхөөрөмжид ямар ч аюулгүйгээр устсан, алдагдсан файлыг сэргээж чаддагаараа хэрэглэгчдэд илүү үр дүнтэй юм. Энэ програм нь файлын систем нөлөөлөхгүйгээр аюулгүй горимд бүх хэсгүүдийг шалгаж, алдагдсан файлуудыг хайдаг. PhotoRec нь хайх явцдаа, файлын форматуудад анхаарна: энэ нь зөвхөн зурган файл сэргээхгүй гэсэн үг. Ерөнхийдөө, PhotoRec бол таны мэдээллийг аюулгүй бөгөөд хурдан сэргээж чадах хүчирхэг төхөөрөмж байж чадна.