Энэ сард дөрвөн аймагт 3.5 магнитудаас дээш ГАЗАР ХӨДӨЛЖЭЭ

2019 оны тавдугаар сар гарснаас хойш манай улсад болсон 3.5 магнитудаас дээшх  газар хөдлөлтийн мэдээллүүдээс хүргэе.


Тавдугаар сарын 1-нд:  Улаанбаатарын цагаар 07 цаг 46 минут 23 секундэд Увс аймгийн Сагил сумаас баруун зүгт 31 км-ийн зайд 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо.

Тавдугаар сарын 2-нд:  Улаанбаатарын цагаар 19 цаг 12 минут 02 секундэд Дорнод аймгийн Матад сумаас урд зүгт 59 км-ийн зайнд 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов.

Тавдугаар сарын 10-нд:  Улаанбаатарын цагаар 22 цаг 08 минут 37 секундэд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас баруун хойд зүгт 61 км-ийн зайнд 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Тавдугаар сарын 15-нд:  Улаанбаатарын цагаар 12 цаг 06 минут 36 секундэд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумаас зүүн зүгт 22 км-ийн зайнд 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон нь  Одон орон, геофизикийн хүрээлэнд бүртгэгджээ.