“Student Miss Mongolia 2019” наадмын бүртгэл эхэлжээ

“Student Miss Mongolia 2019” наадам энэ жил улсын хэмжээнд 5 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Таван жилийн ойдоо зориулж урьд жилүүдээс шагналын сан болон хамрах хүрээгээ өргөжүүлсэн бөгөөд өнгөрсөн жилийн тэргүүн мисс маань БНСУ-д зохион байгуулагдсан Дэлхийн оюутан мисс наадамд улсаа төлөөлөн маш амжилттай оролцоод ирсэн билээ. Энэ жил мөн адил тэргүүн мисс болсон оролцогч тус наадамд улсаа төлөөлөн оролцох эрхээр шагнагдах юм. Дашрамд дуулгахад тэмцээнд оролцох бүх зардлыг тэмцээний зохион байгуулагчид гаргадаг юм. Мөн шагналт байрын миссүүд гадаадад аялах эрх болон мөнгөн шагнал, хамтран ажиллах байгууллагын шагнал гэх мэт шагналуудын эзэн болдог билээ.

Тэмцээний анхан шатны шалгаруулалт 2019 оны 05 сарын 26-нд явагдах бөгөөд нийт бүртгүүлсэн оролцогчдоос шилдэг 20-25 охид үлдэн финалын шатанд өрөсөлдөх юм.  Тус тэмцээнд ЕБС болон их дээд сургуулийн 15-23 насны охид хамрагдах боломжтой бөгөөд тэмцээний бүртгэл 2019 оны 05 сарын 25 хүртэл “Тансаг мода” агентлагийн байранд өдөр бүр явагдана. Тэмцээний талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг 90915115, 99082177 утсаар болон “Student Miss Mongolia” фейсбүүк хуудаснаас авах боломжтой.