Дэлхийн хүн амын тоо 2 тэрбумаар өснө

Манай гарагийн нийт хүн ам 2050 он гэхэд 9.7 тэрбумд хүрнэ гэж НҮБ-ын илтгэлд дурджээ.

 

2019 онд 7.7 тэрбумаар тоологдож буй дэлхийн хүн ам удаан ч өссөн хэвээр байгаа юм. Урьдчилсан мэдээгээр, энэ зууны сүүл гэхэд манай гараг дээр нийт 11 тэрбум хүн амьдрах гэнэ. Хүн амын өсөлт байгалийн баялаг, эко системд сөрөг нөлөө үзүүлнэ хэмээн илтгэлд онцолжээ.

 

Энэ сарын 1-нээс 5-ны хооронд Нью Йорк хотноо болж буй НҮБ-ын хүн амын хөгжлийн комиссын 52-р хуралдаантай холбогдуулан эл илтгэлийг НҮБ-ын цахим хуудсанд байршуулжээ.