Үсчин, гоо сайхны газруудад төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийгдэж байна

Мэргэжлийн хяналтын газрын даргын өгсөн үүрэг даалгаврын мөрөөр 04/324 тоот удирдамжаар 2 ажлын хэсэг аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг Үсчин, гоо сайхны газруудад төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийгдэж байна.

Шалгалтаар зориулалтын бус байранд, эрүүл ахуйн нөхцөл шаардлага хангахгүй орчинд үйл ажиллагаа явуулсан, ажилчид нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдаагүй, үс засах багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж /хайч, сам, бритва, сэнс, индүү, багс, нөмрөг, хавчаар, малгай, будгийн аяга, бигуди / стандартад заасан тоо хэмжээгээр хангагдаагүй, үсчний багаж хэрэгслийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг журмын дагуу хийдэггүй, үйлчилгээний өрөө тасалгаануудад өдөр тутмын болон долоо хоногт 1-ээс доошгүй удаа их цэвэрлэгээг халдваргүйтгэлийн бодистой хийж заншаагүй, эрүүл ахуй, стандартын шаардлага хангахгүй орчинд арьс гэмтээж шивээс хийдэг зэрэг нийтлэг зөрчлүүд илэрлээ.
3.17 кодтой Үсчний газрын эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг шалгах хяналтын хуудсаар:

Ару -59,3хувь “их”, Bella -59,8хувь “их”, Адеми -51хувь “их”, VIP -64,9хувь “их”, Glamor -51,4хувь “их”, Хос шагай-51хувь “их”, Залуу- 52хувь “их”, Голингоо-42,8хувь “дунд”, Жи-41хувь “дунд”, Динара-48хувь “дунд”, Асем-49,5хувь “их”, Аппе-47хувь “дунд”, Сулулых-56хувь “их”, Рахат -38хувь “дунд”, Эрдэнэ-37хувь ”дунд”, Гүлим-57хувь “их” эрсдэлтэй үнэлэгдсэн бөгөөд зөрчил арилгуулах, эрсдэл бууруулахаар улсын байцаагч нарын хамтарсан албан шаардлагаар хугацаат үүрэг даалгавар өгөгдлөө.