Ирак дахь Вавилоны туурийг Дэлхийн өвд бүртгэжээ

Нэгдсэн Үндэстний Байгууллагын боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу ЮНЕСКО Ирак дахь хүн төрөлхтний соёл иргэншлийн анхны мегаполис хотуудын нэг Вавилон хотын туурийг Дэлхийн өвд бүртгэжээ. Энэхүү шийдвэрийг Азербайжаны нийслэл Баку хотноо болсон Дэлхийн өвийн хорооны 43 дугаар чуулган дээр гаргажээ.

Вавилон хотын туурь Иракийн нийслэл Багдад хотоос өмнө зүгт 90 км зайд байрладаг орчин цагийн Эль-Хилла хотын захад оршдог. Хаммурипи, Навуходоносор зэрэг хаадын эзэнт гүрнүүдийн төв нь байсан Вавилон хот шинэ Вавилоны хаанчлалын бүтээлч ур чадварын дээд илэрхийлэл юм гэж мэдэгдэлд дурджээ.

Вавилоныг алдаршуулсан дэлхийн долоон гайхамшгийн нэг болсон Семирамидын дүүжин цэцэрлэг дэлхийн уран сайхны болон шашны соёлд үлэмж хэмжээний нөлөө үзүүлсэн гэж мөн онцолсон байна.

Вавилоноос гадна Дэлхийн өвд Францын өмнөд болон өмнөд туйлын газар нутаг, Исландын Ватнаёкулл үндэсний парк, Бразилын Илья-Гранди арал болон Буркина-Фасо дахь мянга гаруй жилийн өмнө барьсан төмөр хайлуулах зуухыг нэмж бүртгэжээ.

Семирамидын дүүжин цэцэрлэг