”Малефисент” киноны шинэ анги намар нээлтээ хийнэ

Бидний сайн мэдэх “Нойрсож буй гоо үзэсгэлэн”  хүүхэлдэйн киноноос сэдэвлэсэн “Maleficent” уран сайхны кино бүтээгдсэн билээ. Уг киноны үргэлжлэл болох  “Maleficent: Mistress of Evil” киноны шинэ анги аравдугаар сарын 18-нд үзэгчдэд хүрэхээр болжээ. Тийнхүү шинэ ангийн албан ёсны анхны трейлер youtube-д цацагдсан байна. Трейлерт Малефисентийн дүрд тоглож буй Анжелина Жоли хатан хааны дүрд тоглож байгаа бөгөөл  Мишель Пфайффертэй тулалдах аж. Тэдний тулаанд Эль Фаннинг саад болох гэнэ.