Нарны тос сонгохдоо юу анхаарах вэ?

Нарны тос болон нарнаас хамгаалалттай энгэсэг, кремэн дээр SPF50PA++ зэрэг тэмдэглэгээнүүд байдаг.

Үүний “SPF” нь “Sun Protection Factor” үгний товчлол бөгөөд UVB буюу арьсны өнгөн хэсгийг гэмтээж (эхлээд наранд түлэгдсэн хэсгээрээ улайж эхэлдэг) сэвх , нөсөө үүсгэдэг нарны туяанаас хамгаалах үйлчилгээтэй. Арын цифр нь хэдий хэр хугацаанд нарны шууд тусгалаас хамгаалах вэ гэдгийг илтгэнэ. Японд одоогоор түгээмэл зарагдаж байгаа хамгийн өндөр хамгаалалттай нь SPF50 бөгөөд, 50*20=1000 минут буюу 16.6 цагын турш хамгаалж чадна гэсэн үг юм. Гэхдээ хөлс болон салхи шороо гадны нөлөөлнөөс шалтгаалж хугацаа нь багасах учир аль болох дахин нэг сэргээж түрхвэл зүгээр. PA+ нь “Protection Grade of UVA-“н товчлол бөгөөд UVA нь арьсны дотоод DNA-г гэмтээж арьсан дахь коллаген, elastin (уян хатан уураг)-т нөлөөлөн үрчлээ, нүүрний арьсны булчингийн сулрал, хөгшрөлтийг түргэсгэдэг аюултай нарны туяа.

“+” тэмдэг нь нэгээс дөрөв (PA+,PA++,PA+++,PA++++)хүртэл өсөх бөгөөд өсөх тусмаа хамгаалах хүч нь өндөр гэдгийг илтгэнэ.