МУГЖ Г.Ариунбаатар, жүжигчин Б.Баярмаа нар монголдоо амрахаар иржээ

“Чингис хаан” одонт, Гавьяат жүжигчин, дуурийн дуучин Г.Ариунбаатар ОХУ-ын Санкт-Петербургийн Марийнский театрт дуулж байгаад өчигдөр эх орондоо иржээ. Тус театрын зуны амралт эхэлсэн тул уран бүтээлчид ийнхүү амарч байгаа аж. Өнгөрсөн онд “Авьяаслаг монголчууд” шоуны шүүгчээр ажиллаж, үзэгч түмэнтэйгээ телевизээр уулзаж байв.  Тэрбээр жүжигчин Б.Баярмаатай гэр бүл болсон  бөгөөд  хосууд хамтдаа Санкт-Петербург хотноо аж төрж байгаад амралтаараа иржээ. Жүжигчин, дуучин хоёр маань хоёулаа өмнө нь гэр бүл зохиож байсан бөгөөд тэд нийлээд хоёр хүүхэдтэй аж.