“Токио 2020” олимпийн медалийн загварыг танилцууллаа

Өчигдөр Токиогийн Олимп, Паралимпийн зохион байгуулах хорооноос “Токио 2020” олимпийн медалийн загварыг танилцууллаа.

Медалийн загварын нь алдар хүндэд хүрэхийн тулд тамирчид өдөр бүр ялалтын төлөө тэмцэх ёстой гэсэн утгатай аж. Өнгөлсөн, хурц ховил нь гэрлийг цацраах бөгөөд энэ нь тамирчид болон тэднийг дэмждэг хүмүүсийн эрч хүчийг бэлэгдэнэ. Үүнээс гадна спортын олон талт байдал, спортоор хичээллэж буй шаргуу хүмүүсийг хүндэтгэсэн утга ч багтжээ. Мөн дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүмүүсийн найрамдал, халуун сэтгэлийг илтгэж буй юм.