Монгол AQUAMAN “Single Ladies 4” кинонд тогложээ

Дархан-Уул аймагт төрж, өссөн С.Хүслэн гэх залуу АНУ-ын загварын салбарт амжилттай яваа нэгэн. Найман настайдаа АНУ-д хөл тавьсан С.Хүслэн фитнессээр тогтмол хичээллэдэг. Тийм ч болоод түүний спортлог, булчинлаг бие, гадаад төрх загварынхны анхаарлыг татаж,  хэд хэдэн сэтгүүлийн нүүрийг чимж амжжээ.

Тэрбээр сүүлийн үед инстаграмд “Монгол Aquaman” нэрээр алдаршаад буй. Тэр инстаграмд 14.8 мянган дагагчтай ба хаяг нь khuslen_khan.

Цахим хуудаснаа ихэвчлэн булчинлаг, бараг л төгс гэмээр биеэ гаргасан зургууд нийтэлдэг С.Хүслэн сүүлийн үед “U FILM”-ийн бүтээл “Single Ladies 4” уран сайхны кинонд орлон тоглогчийн үүрэг гүйцэтгэж байгаа аж