Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болно. Засгийн газрын хуралдааны танхимд 08:00 цагт эхлэх тус хуралдаанаар Хууль сахиулахын их сургуулийг өөрчлөн зохион байгуулах, Төрийн үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай болон Байгаль орчныг хамгаалах тухай, Байгалийн ургамлын тухай, Амьтны тухай, Ойн тухай, Усны тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн тухай хэлэлцэж шийдвэрлэхээр төлөвлөжээ.
Мөн хуралдааны үеэр Монгол Улсын 2018-2021 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрт туссан төсөл, арга хэмжээний 2018 оны гүйцэтгэлийн явцын талаар болон Бэлчээрийн тухай хуулийн төслийн үзэл баримтлал, хуулийн төслийн боловсруулалтын явц, Зүүнбаян-Ханги, “Богдхан” төмөр замын талаар таницлуулга хийгдэх юм.
Та бүхэнд Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг танилцуллж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна