Монгол залуу Авьяаслаг Австраличууд шоуны шүүгчдийг алмайруулав

Лас Вегас хотын “Механик цирк” компанид ажилладаг Монгол циркчин Б.Баттулга “Авьяаслаг Австраличууд” шоунд оролцож, шүүгчид болон үзэгчдийг гайхшруулж, эхний шатандаа 4 тийм авч тэнцлээ. Тэрбээр энэ жилийн Улсын баяр наадамд гуалинтай үзүүлбэрээ Монголынхоо ард түмэнд үзүүлж, талын нүүдэлчин Монголчуудын хүч тэнхээг дэлхий нийтэд харуулсан билээ. Ингээд түүний гайхалтай үзүүлбэрийг хамтдаа үзэцгээе!