Дуучин Б.Амархүүгийн шинэ уран бүтээл ”Marry me”

Буриад улсын гавьяат жүжигчин, дуучин Б.Амархүү “Яг түүн шиг-2019” шоунд оролцсон.

Гэр бүлдээ цаг заваа зарцуулан түр завсарлага аваад байсан тэрбээр уран бүтээлдээ эрч хүчтэйгээр ханцуй шамлан оржээ. Саяхнаас цацагдаж эхлээд байгаа Marry me/Надтай гэрлээч/ дуу нь Монголын бүх гэр бүл болон хуримаа хийж буй хосуудад зориулжээ.  Тэрбээр 7777 хэмээх шинэхэн цомгоо ч мөн гаргаж бэлэг барихаар бэлтгэж байгаа аж.