”Татар” хамтлаг тоглолтоо хийнэ

Хүүхэд залуучуудыг байлдан дагуулж олон сайхан уран бүтээл гаргасан  “Татар” хамтлагийн дуу бүр нь хит болсоор ирсэн билээ. Тэртээх арваад жилийн өмнө гаргаж байсан  дуунуудыг нь одоо ч гэсэн хүүхэд залуус сонссоор байна. Татар хамтлаг удахгүй тоглолт хийхээр болсон бөгөөд  2019 оны 8-р сарын 16 өдөр 20:00 цагт Үндэсний соёл амралтын хүрээлэнд “ХАР СУВД” хөлөг онгоцонд болох гэнэ. Татар уг тоглолтон дээр 2003, 2006, 2008, 2013 онуудад дуулагдаж байсан хит дуунуудаа дуулах аж. Тоглолтоо VIP хийх бөгөөд 19001800 дугаарлуу залган тасалбараа авах юм байна.