ZTE компани 5G сүлжээтэй гар утас гаргалаа

Хятадын харилцаа холбооны тоног төхөөрөмж үйлдвэрлэгч ZTE корпораци даваа гарагт 5G сүлжээтэй ухаалаг утсаа худалдаанд гаргасан талаар CCTV мэдээллээ.

Ингэснээр 

ZTE Axon 10 Pro 5G сүлжээтэй ухаалаг утсыг Хятадын харилцаа холбооны үүрэн оператор China Mobile, China Telecom, China Unicom гэсэн гурван компанийн сүлжээнд ашиглаж эхэлжээ. 5G сүлжээ хэрэглээнд орсноор тогтвортой интернэт холболт, түргэн хурдаар өгөгдөл дамжуулах боломжийг хэрэглэгчдэд олгоно гэж тус компаниас мэдэгдсэн байна.

ZTE Axon 10 Pro 5G  ухаалаг утсыг зах зээлд худалдахаас өмнөх урьдчилсан борлуулалтаар буюу өнгөрсөн сарын сүүлээр хямдралтай худалдаагаар томоохон цахим худалдааны платформуудаар дамжуулан 4.999 юаниар (ойролцоогоор 722 ам.доллар) борлуулжээ.

Шинэ загварын утас Axon 10 Pro 5G нь Qualcomm’s Snapdragon 855 платформтой, 4000mAh хүчин чадал бүхий батарей, wireless цэнэглэгчтэйгээс гадна 48 мегапикселийн гурван камертай юм байна.