ХЭВЛЭЛИЙН ДОТООДЫН ЗӨВЛӨХ ШАЛГАРУУЛЖ АВНАv

Монгол Улсын Засгийн газар, Олон улсын хөгжлийн ассоциацийн хооронд байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хэрэгжүүлж буй “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийн Мэдээлэл, сурталчилгааны ажилд дэмжлэг үзүүлэх, төслийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах чиг үүрэгтэй Хэвлэлийн дотоодын зөвлөх сонгон шалгаруулж авна.

Хэвлэлийн зөвлөхөд тавигдах шаардлагыг хавсралт хэсгээс татаж авна уу.

Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд зөвлөхөд тавигдсан шаардлагыг хангаж буйг илэрхийлэх дараах баримт бичгийг бүрдүүлж, mesp@mlsp.gov.mn цахим хаягаар болон Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 2-р хороо, Сөүлийн гудамж, Моодун цамхгийн 801 тоотод 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 12:00 цагаас өмнө ирүүлнэ үү. Үүнд:

Хүсэлт илэрхийлсэн захидал

Ажлын намтар /CV/

Дипломын хуулбар

Ур чадварыг илэрхийлэх бусад баримт бичгүүд

Холбогдох утас: 7600-0072

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМ