Мансууруулах бодис хэрэглэсэн бүлэг этгээдийг баривчилжээ

Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн бүлэг этгээдийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэст саатуулан шалгаж байна.

Тодруулбал, нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 17-29 насны долоон этгээд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидро каннабинолын агууламжтай байж болзошгүй 390 грамм Каннабисын төрлийн ургамал хадгалж байсныг хураан авч, Эрvvгийн цагдаагийн тасагт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Шалгалтын явцад дээрх этгээдүүд өмнө нь хулгайлах, дээрэмдэх, булаалтын гэмт хэрэгт 1-3 удаагийн ял шийтгэгдэж байсан нь тогтоогджээ.