Бүжигчин М.Бямбаа гал голомтоо бадрааж, хуримаа хийлээ

“Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны Яргуйн дүрээрээ илүү үзэгчдийн танил болсон бүжигчин М.Бямбааг уншигчид андахгүй мэднэ. Өөрийн хувийн сургалтын төвөө байгуулж, залуустай болзох ч завгүй явдаг хэмээж байсан тэрбээр өдгөө насныхаа ханьтай учирчээ. Чуулгын бүжигчин бүсгүй өчигдөр гал голомтоо бадрааж хуримаа хийлээ.  Түүний нөхрийг Б.Найдансүрэн гэдэг бөгөөд энгийн нэгэн бизнесмэн залуу байдаг аж. Ингээд бүжигчин бүсгүйн гэр бүлд аз жаргал, хамгийн сайн сайхан бүхний дээдийг хүсэн ерөөе.