Хөгжлийн бэрхшээлтэй Залуу дугуйчин Ч.Мөнгөндалай 4074м өндөр Актру – Баш ууланд амжилттай авиралт хийгээд ирлээ

Залуу дугуйчин, уулчин Ч. Мөнгөдалай 2019 оны 9 сарын 21- ээс 28 ны өдрүүдэд Монголын уулчдыг дэмжих “Гангаамаа сан ” “Алтай Актру ” сургалтын баазтай хамтран ОХУ -ын Алтайн Бүгд Найрамдах Улс Хойд Чуйгийн нурууны ноён оргил Актру – Баш 4074 м ууланд болсон ” Актру 2019 ” хамтарсан сургалт авиралтын ажиллагаанд амжилттай оролцоод ирлээ. Уг сургалт авиралтын ажиллагаанд ОХУ ын уулын гавьяат аврагч ” Алтай Актру ” сургалтын баазын захирал Валерий Якубовскийн удирдлаган дор явагдсан бөгөөд  Актру – Баш уулын оргилын авиралтыг цаг агаарын хүнд нөхцөлд 24- 27 -ны хооронд 2А замаар амжилттай хийж баруун оргилд 11 авирагч хөтөч Б. Гангаамаа . Казанин Валерий. сургагч багш Валерий Якубовский нарын хамт. зүүн оргилд 5 авирагч хөтөч Казанин Валерий. сургагч багш Валерий Якубовский нарын хамт амжилттай гарчээ.

Баруун оргилд Монголын талаас:

1,Хамтдаа алхацгаая клубын гишүүн
Ж. Насанбат
Я.Баттуяа
Д.Амартүвшин
Б.Энхжаргал
2. Саммит клубын гишүүн
Л.Бүрэнтөгс
3. UB Хайкинг клубын гишүүн
Д.Сэргэлэн
4.Сутайн бор клубын гишүүн
Х. Батсайхан
5. Эрдэнэт “Хан гарьд ” клубын гишүүн
Б. Пүрэвжав
6. Хөтөл тосгоны гишүүн
Ч. Мөнгөндалай / Хөгжлийн бэрхшээлтэй/
7. Гангаамаа сангийн гишүүн
Д. Солонго

ОХУ ын талаас Янгалышева Анна нар гурван хөтөчийн хамт:

Зүүн оргилд:

Монголын талаас:

Х.Батсайхан / Сутайн бор /
Д.Сэргэлэн / UB Хайкинг /
Б.Энхжаргал /Хамтдаа алхацгаая /
Ч.Мөнгөндалай / Хөтөл тосгон /

ОХУын талаас Янгалышева Анна нар хоёр хөтөчийн хамт амжилттай гарчээ. Ийнхүү Монголчууд Актру- Башийн баруун оргилд хоёр дахь удаагаа. зүүн оргилд анх удаа амжилттай хөл тавьсан байна. Мөн Дэлхийн энх тайваны туг Актру – Башд цэнгэлээ

Нийт багийн хамт олонд халуун баяр хүргэе.