ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ

 

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан болон бусад холбогдох албаны хүмүүс ургац хураалтын явц өвөлжилтийн бэлтгэл ажил, махны хангамжийн асуудал болон ЖДҮХСангаас урт хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох төслийг сонгон шалгаруулж дууссан талаар цаг үеийн мэдээлэл хийлээ.

ӨВӨЛЖИЛТ, ХАВАРЖИЛТЫН БЭЛТГЭЛ АЖЛЫН ТУХАЙ

Хөдөө аж ахуйн салбарын 2019-2020 оны өвөлжилт, хаваржилтын  бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 285  дугаар  тогтоолыг  07 дугаар сарын 03-ны өдөр гаргуулсан. Тогтоолд Өвөл, хаврын улирлын  бэлчээрийн даацад тохируулан малын тоог бууруулах, малын чанар, сүргийн бүтцийн зохистой  харьцаанд тулгуурлан  малыг эдийн засгийн эргэлтэд  оруулах, нөөц мах бэлтгэлийн ажлыг зохион байгуулахыг ХХААХҮ-ийн сайдад даалгасан.

Тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор ХХААХҮ-ийн сайдын 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн А-275 дугаар тушаалаар ажлын 4 хэсэг байгуулж гүйцэтгэх ажлын төлөвлөгөө батлан хэрэгжүүлж эхлээд байна. Яамны ажлын хэсэг  өнөөдрийн байдлаар  зун  гантай, гандуу байсан Өмнөговь, Дундговь, Дорноговь, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-өлгий аймгуудад томилотоор  ажиллаж  ХАА-н салбарын 2019-2020 оны  өвөлжилтийн бэлтгэл хангах Засгийн газрын 285 дугаар  тогтоолын хэрэгжилттэй  танилцаад  байна.

Хадлан: Өнөөдрийн байдлаар 21 аймагт хадлан бэлтгэлийн ажил 60 хувиас дээш хувьтай явж  байна. Тухайлбал Баян-Өлгий аймаг, хадлан тэжээлээ  бүрэн, Ховд аймаг 98.7 хувьтай, Архангай 89 хувьтай, Хэнтий, 87.7 хувьтай, Хөвсгөл 85.6 хувьтай  байна.Өвөлжилтийн бэлтгэл ажлаа бүхэлд нь сайтар хангаж байгаа  аймгуудыг дурдвал Баян-Өлгий 95 хувь, Хөвсгөл 90 хувь, Ховд 80 хувь, Дархан -Уул 80 хувьтай байна.  Бусад аймгийн хувьд 50- 70 хувьтай  бэлтгэлээ хангаж байна. Ихэнх аймгийн өвөлжилтийн бэлтгэл хангуулах ажлын хэсэг  сум, орон нутагт ажиллаж байна.

Малын тоо толгой: Манай  улсын хэмжээнд 2019 оны 8 дугаар сарын сүүлийн байдлаар тэмээ 541.5 мянга, адуу 4.5, үхэр 5.4, хонь 39.6, ямаа 34.5 нийт 84.2 сая мал бэлчээрлэж байна. Аймаг, орон нутгаас ирүүлсэн дээрх тоон мэдээг нэгтгэн, дүн шинжилгээ хийж үзэхэд  бэлчээрт байгаа 84.2 сая толгой малаас 16.5 саяыг  хэрэгцээлж 67.7 сая толгой  мал  өвөлжих төлөвтэй байна.

              Бэлчээрийн даац: Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс гаргасан 2019-2020 оны өвөл, хаврын улирлын бэлчээрийн даац тодорхойлсон дүнгээр нийт нутгийн 60 гаруй хувьд нь өвөл-хаврын бэлчээрийн даац хүрэлцээтэй, 40 шахам хувьд хэтэрч байгаа дүн гарчээ. Энэ зун  зуншлага сайн байсан ч зарим нутагт нэг наст болон хөл газрын ургамал түрж ургасан, ургамал тачир сийрэг байгаагаас нэгжийн ургац муу, зуншлага оройтсон газраар ургамлын бүтээмж гүйцээгүй байгаа нь даац хэтэрч гарах шалтгаан болжээ.

Түүнчлэн Өвөрхангай, Дундговь, Архангай, Говь-Алтай, Ховд аймгуудын ихэнхи нутагт өвөл, хаврын улирлын бэлчээрийн даац 3-5 дахин хэтэрсэн ба эдгээр аймгуудад нийт өвөлжих малын 32.0 хувь нь ноогдож байгаад  анхаарч яамны ажлын хэсэг газар дээр нь ажиллаад байна.

Отроор мал өвөлжүүлэх ажлын зохион байгуулалт: Мал өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг сайтар хангахын тулд аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газраас отор нүүдлийн судалгааг урьдчилсан байдлаар авч нэгтгээд байна.  Тухайлбал:

  • Өөр аймгийн нутагт 3748 өрхийн 3.0 сая толгой малыг отроор өвөлжүүлэх,
  • Улсын тусгай хамгаалалттай газарт Архангай, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Сүхбаатар, Увс, Ховд нийт 7 аймгийн 2766 өрхийн 2.2 сая толгой мал отроор өвөлжүүлэх,
  •  Хилийн зурвас газарт Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Сүхбаатар, Увс, Ховд, Хэнтий нийт 7 аймгийн 2190 өрхийн 1.3 сая толгой мал отроор өвөлжүүлэх,
  • Улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутагт Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Өвөрхангай, Увс, Төв, Ховд, Хэнтий нийт 13 аймгаас 1529 өрхийн 1.8 сая толгой мал отроор өвөлжүүлэх  санал ирээд байна.

Урьдчилсан байдлаар 8.3 сая толгой малыг өөр аймаг, улсын тусгай хамгаалалттай, хилийн зурвас болон улсын  тусгай хэрэгцээний аймаг дундын бүс нутагт отроор өвөлжүүлэх  санал  нэгтгэгдээд байна.

Харин  улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын Ачит нуур 27.6 мянга, Бага хайрхан 37.3 мянга, Баян нуруу 49.9 мянга, Бор аргалант 29.4 мянга, Малах 107.0 мянга, Чилэн 22.0 мянга, Чойбалсан 18.0 мянга, Хөх дэл 16.6 мянга, Хэрлэнбаян Улаан 284.3 мянга нийт 592.7 мянган хонин толгой малыг отроор өвөлжүүлэх бэлчээрийн даацтай байна.

Энэ жил 2019-2020 оны өвлийн бэлтгэл ажил аймаг, орон нутагт  эрчимтэй явагдаж байна. Энэ ажлын бэлтгэлийг 10 дугаар сарын  сүүлч гэхэд бүрэн хангуулах зорилт  тавьж  ажиллаж байна.

УРГАЦ ХУРААЛТЫН ЯВЦЫН МЭДЭЭ

 

2019 онд улсын хэмжээгээр  364.8 мянган га-д үр тариа, үүнээс 340.0  мянган га-д улаанбуудай, 14.8 мянган га-д төмс, 8.0 мянган га-д хүнсний ногоо, 82.4 мянган га-д тосны, 42.0 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 512.0 мянган га-д тариалалт хийсэн.

 

Урьдчилсан балансаар 441.9 мянган тонн үр тариа, үүнээс 420.0 мянган тонн буудай, 176.8 мянган тонн төмс, 91.2 мянган тонн хүнсний ногоо, 38.0 мянган тонн  тосны ургамал, 80.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах урьдчилсан баланс гарсан.

10 дугаар сарын 08-ний байдлаар 55.9 мянган га-г ангилан хадаж нийтдээ 148.0 мянган га-гаас 192.4 мянган тонн үр тариа, үүнээс 187.мянган тонн улаанбуудай,  12.9 мянган га-гаас 158.6 мянган тонн төмс, 6.1 мянган га-гаас 68.4 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан авснаар үр тарианы хураалт 42.хувь, хүнсний ногооны хураалт 75.9 хувь, төмсний хураалт 86.6   хувийн явцтай байна.

(Хураасан талбайн хэмжээг хүснэгтээр үзүүлэв.)

 

                                 УРГАЦ ХУРААЛТЫН МЭДЭЭ
Д/Д Таримлын төрөл Хураах талбай         (га) Хураасан талбай           (га) Хувь  

Нэгжийн ургац        (цн)

Нийт ургац

(тн)

1 Үр тариа 350307 148035 42.3 13.0 192439
2 Төмс 14856 12916 86.6 122.8 158628
3 Хүнсний ногоо 8042     6106 75.9 112.1 68446
4 Тэжээл 45567 19911 43.6 22.3 44472
5 Тосны ургамал 78213 10790 13.8      6.1 6643

 

МАХНЫ ХАНГАМЖ, НИЙЛҮҮЛЭЛТИЙН ТАЛААРХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАНИЛЦУУЛГА

 

Махны хангамжийг нэмэгдүүлэх, үнийг бууруулах чиглэлээр

Засгийн газрын 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуралдааны 23 болон 6 дугаар сарын 12-ны өдрийн хуралдааны 26 дугаар тэмдэглэлийн хүрээнд 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 8 дугаар сарын 12-ны хооронд 22 аж ахуйн нэгжийн нийт 8752 тн буюу 10 хувь /875.0/ тн махыг дотоодын зах зээлд нийлүүлэхээр гэрээний нөхцөлийг талуудын оролцоотойгоор тохиролцож, 2019-2020 оны өвөл, хаврын улиралд Нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд нэгдсэн зохион байгуулалттайгаар худалдаанд гаргахаар гэрээг байгуулсан байна.

Нийслэлийн хүн амын 2020 оны өвөл, хаврын улирлын махны хангамж, үнийг тогтвортой хадгалах үүднээс мал, мах бэлтгэн нөөцлөх, хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах үүрэг бүхий ажлын хэсгийг нийслэлийн Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 29-ны өдрийн А/889 дугаар Захирамжаар байгууллаа. Тухайн ажлын хэсэг дээрх үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай бэлтгэл ажлыг хангахаар зохион байгуулалтын арга хэмжээг авч байна.

Арилжааны банкны эх үүсвэрээр нийслэлийн хүн амын 2019-2020 оны өвөл, хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан мал, мах бэлтгэх, нийлүүлэх, худалдан борлуулах арга хэмжээнд нийт 13 аж ахуйн нэгж оролцохоор хүсэлтээ ирүүлсэн байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөө аж ахуйн бирж, Хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо хамтран “Мах, хүнсний ногоо, цагаан идээ-2019” үзэсгэлэн худалдааг Хан-Уул дүүргийн “Лавай” худалдааны төвд 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 30-ны хооронд нийслэлийн хүн амд дундын зуучлалгүй, стандартын шаардлага хангасан мах, цагаан идээ, хүнсний ногоогоор хангаж, зах зээл дэх үнээс 9.5-22.3 хувийн хямд үнээр худалдан борлуулсан байна. Уг үзэсгэлэнд худалдаанд Архангай, Сүхбаатар, Хэнтий, Баянхонгор, Төв, Сэлэнгэ, Хөвсгөл, Өмнөговь, Завхан, Дархан, Увс, Хөвсгөл аймгуудаас ирсэн 22 хоршоо, 21 малчид, 11 хөдөө аж ахуйн үйлдвэрлэгч нэгжүүд оролцсон. Үзэсгэлэн худалдааны 5 хоногийн хугацаанд нийт 50.0 тн шинэ махыг, үхрийн ястай мах 8500₮, үхрийн цул мах 9000-9500₮, хонины мах /гулууз/ 6500₮, жижиглэнгээр 7500₮, адууны мах 7000-7500₮, ямааны мах 6500-7500₮- өөр тус тус худалдан борлуулсан байна. Хүнсний аюулгүй байдлын шаардлага хангасан мах худалдан авах боломжийг бүрдүүлсэн бүртгэлийн системийг Швейцарийн хөгжлийн агентлагийн Ногоон алт малын эрүүл мэнд төслийн санжүүжилтээр Мал эмнэлгийн ерөнхий газар, Дижитал медик компани, Юнител групп хамтран хэрэгжүүлж байна. Гар утасны аппликейшн ашиглан худалдан авах махныхаа гарал үүсэл, баталгаат байдалтай танилцаж болох энэхүү системийг 2017 онд Архангай аймгийн хоёр суманд туршиж, хэрэгжүүлсэн бөгөөд энэ онд 6 аймгийн 15 суманд хэрэгжүүлж байна.Төв аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас нийслэлийн хүн амд дундын зуучлалгүй үнээр буюу хонины мах 6000-6500₮, үхрийн мах, ястай 8500₮, үхрийн мах, цул 9500₮, адууны мах 7100₮, адууны мах, цул 7600 төгрөгөөр Хан-Уул дүүрэгт байрлах “Лавай”  худалдааны төв дээр 2019 оны 10 дугаар сарын 05-наас 10-ны өдрүүдэд үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна.

Махны экспортын талаар:

 

Гаалийн мэдээнээс үзвэл, 2019 оны 9 сарын экспортын гүйцэтгэлээр 13.5 мянган тн адууны мах, 1045 тн хонь, ямааны мах, 855 тн дайвар бүтээгдэхүүн, дулааны аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүн 11.8 мянган тн, нийт 27.2 мянган тн экспортолсон байна.

Мөн дулааны аргаар боловсруулсан махны экспорт 11.8 мянган тн хүрсэн, цаашид нэмэгдэх хандлагатай байна. Дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь, ямааны эзлэх хувийг авч үзвэл:

2018 онд 34% буюу 10.0 мянган тн,

2019 онд 51% буюу 5957.6 тн үхрийн мах, 5800.0 тн хонь, ямааны мах байна.

Гэтэл дулааны аргаар боловсруулсан махны экспорт нэмэгдэж, экспортод чиглэсэн махны нөөц бэлтгэхтэй холбоотой төв, суурин газарт нийлүүлэлтийн хомсдол, үнийн хэлбэлзэл үүсэхээр байна. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь, ямааны мах, махан бүтээгдэхүүнийг экспортлох үеийн хорио цээр, мал эмнэлэг, ариун цэврийн нөхцөл, шаардлагын тухай протоколыг мөрдүүлэхийн тулд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Мал эмнэлгийн ерөнхий газрын мал эмнэлгийн хяналтын  улсын /ахлах/ байцаагч нар экспортын эрхтэй үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийж,  биелэлтийг ханган ажиллаж байна.

Цаашид хэрэгжүүлж буй арга хэмжээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас нийслэлийн хүн амын махны хангамжийг нэмэгдүүлэх, үнийг тогтвортой хадгалах зорилтын хүрээнд төрөлжсөн томоохон аянуудыг хийхээр төлөвлөн ажиллаж байна. Үүнд:

  1. Стратегийн хүнсний улирлын хамаарлыг бууруулах, нийлүүлэлтийг тогтвортой хангах ажлын төлөвлөгөө, комиссын бүрэлдэхүүнийг батлуулахаар  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын тушаалын төсөл, төлөвлөгөөг боловсруулж, батлуулахад бэлтгэн болгосон байна.
  2. Дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь, ямааны мах, махан бүтээгдэхүүнийг экспортлох үеийн хорио цээр, мал эмнэлэг, ариун цэврийн нөхцөл, шаардлагын  тухай протоколыг мөрдүүлэхийн тулд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Мал эмнэлгийн ерөнхий газрын мал эмнэлгийн хяналтын  улсын /ахлах/ байцаагч нар экспортын эрхтэй үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийж,  биелэлтийг хангаж ажиллаж байна.
  3. Мах, махан бүтээгдэхүүний экспортыг 2018 онд экспортлогдсон тоо хэмжээнээс бууруулахгүй байх бодлогын баримтлаж байна.
  4. Мал эмнэлгийн ерөнхий газраас “Малын их эмч нарын анхдугаар чуулган”-ийг 2019 оны 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 03-ны хооронд  зохион байгуулна. Уг арга хэмжээний үеэр нийслэлийн дүүрэг тус бүрт дундын зуучлалгүй, стандартын шаардлага хангасан махыг худалдаалах, үзэсгэлэн худалдааг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.
  5. “Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн-2019, 2020” үзэсгэлэн худалдаа, “Өвлийн идэш”, “Хонины ууц”, “Үхрийн өвчүү”, “Борц, үүц” зэрэг арга хэмжээ зохион байгуулах.
  6. Аймгийн төвүүдэд сар бүр махны яармаг худалдааг зохион байгуулах,

 

Махны үнийн судалгаа

2019.10.08-ны өдрийн өглөөний 7.40 минутын байдлаар

 

Хүнсний зах Бөөний үнэ Жижиглэнгийн үнэ
Хонины мах Адууны мах Үхрийн мах Ямааны мах Хонины мах Адууны мах Үхрийн мах Ямааны мах
1 Хүчит шонхор зах 4500-5300 5500 5800-6800 5800-6000 6400-7800 8000 8000-10000

/Эх үүсвэр: ХХААХҮЯ тандалт судалгаа/

 

2019.10.08-ны өдрийн өглөөний байдлаар Хүчит шонхор зах дээр  махны нийлүүлэлт хэвийн байна. Үнийн хувьд 10 дугаар сарын 07-ны өдрийн ханштай адил байна. Өнгөрсөн 7 хоногийн үнэтэй харьцуулахад 600-1000 төгрөгөөр буурсан байдал ажиглагдаж байна. /Хүчит шонхор зах/

 

ЖДҮ-ЗЭЭЛ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ДУУСЛАА

 

ЖДҮ зээл олгох төсөл сонгон шалгаруулалт шилэн болж, шинэ тогтолцоог бүрдүүллээ

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн 2019 оны төслийн сонгон шалгаруулалт явагдаж дууслаа. Энэ удаагийн төсөл сонгон шалгаруулалтанд улсын хэмжээнд 2744 иргэн, аж ахуйн нэгж зээлийн хүсэлт ирүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 4 зээлийн багцад 467 иргэн, аж ахуйн нэгжийн төсөл жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлд хүсэлт ирүүлсэн иргэдийн 17 хувь хамрагдах бүрэн боломжтой боллоо. Мөн эдгээр төслүүдийн санхүүжилтэнд нийтдээ 219 төсөлд 14,0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг ЖДҮХСангаас гэрээ байгуулан санхүүжүүлсэн бөгөөд санхүүжилт 30 хувьтай байна.