“Монгол экспорт экспо-2019” үзэсгэлэн худалдаа болно

Төрийн бодлогыг хэрэгжүүлэх мөн хөнгөн аж үйлдвэрийн салбар үүсч хөгжсөний 85 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж буй “Монгол экспорт экспо – 2019” үзэсгэлэн худалдаа нь хөнгөн үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчид, аж ахуй нэгжүүдийн экспортын чиг баримжаатай бүтээгдэхүүний чанар, стандартыг сайжруулах, бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд сурталчилан таниулах, борлуулалтыг дэмжих, хэрэглэгчдийг нэг дороос худалдан авалт хийх нөхцөлийг бүрдүүлэх зорилготойгоор зохион байгуулагдаж байна.

Уг үзэсгэлэн худалдаанд арьс шир, ноос ноолуур, хэвлэл, сав баглаа боодол, барилгын материал, дахин боловсруулах, хүнс, гоо сайхны үйлдвэрлэлийн салбарын экспортонд чиглэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид оролцоно.

Үзэсгэлэн худалдаа 2019 оны аравдугаар сарын 17-21-ний өдрүүдэд Мишээл экспо төвд тав хоногийн турш болно.

Уг арга хэмжээг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Монголын ноос ноолуурын холбоо, Мишээл Экспо төв хамтран зохион байгуулж дэмжин ажиллаж байна.

Эх сурвалж: ХХААХҮЯ