Холливудын жүжигчин Киану Ривз шинэхэн амрагаа олонд танилцууллаа

Холливудын нэрт жүжигчин Киану Ривз энэ жил 55 настай ч олон нийтийн өмнө ганц бие мэт явсаар багагүй хугацааг үджээ. Түүнийг сар гаруйн өмнө Америкийн хэвлэлүүдэд нууцаар гэрлэсэн тухай мэдээлэл гарч байсан юм. Тэгвэл энэ мэдээллийг батлах мэт Холливудын хамгийн ганцаардмал эр саяхан болсон  LACMA Gala Awards наадмын улаан хивснээ найз бүсгүйгээ хөтлөн алхжээ. Нууцлаг эрийн сэтгэлийг эзэмдсэн бүсгүйг Александра Грант гэдэг бөгөөд Кианутай бизнесийн хамтрагчид байсан аж.