Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан мэндчилгээ дэвшүүллээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан Монгол Улсад Атар газар эзэмшсэний 60 жилийн ойд зориулан мэндчилгээ дэвшүүллээ. Мэндчилгээнд “Монгол орны онгон зэлүүд нутагт оньсон техникийг жолоодон атрын анхны шанг татаж, газар тариалангийн салбарын тулгын чулууг тавилцаж, арвин ургацаар ард олныхоо хүнсийг бэлтгэж ирсэн үе үеийн тариаланчид, механикжуулагчид, ажилтан, ажилчид та бүхэндээ Монгол Улсад Атар газар эзэмшиж, газар тариаланг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлсний түүхт 60 жилийн ойн баярын мэнд дэвшүүлж, хөгжил дэвшил, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэлээ. Мэндчилгээг бүрэн эхээр нь толилуулъя.