ЕБС-ийн сурагчдын амралт ирэх сарын 23-наас эхэлнэ

Ерөнхий боловсролын сурагчдын ээлжийн амралт эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдлээ.

Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт арванхоёрдугаар сарын 23-аас эхлэх бол орон нутгийн ЕБС-ийн сурагчдын хувьд хоёрдугаар улирлын амралт арванхоёрдугаар сарын 30-аас эхлэх ажээ.

Нийслэлийн сурагчид гурван долоо хоног амрах бол  орон нутгийн ЕБС-ийн сурагчид хоёр долоо хоног амарна.

Томуу, томуу төст өвчний дэгдэлт, тархалт, өвөлжилтийн байдлаас хамааран нийслэлийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт нэг долоо хоногоор сунгагдаж байгаа юм байна. Харин орон нутгийн ЕБС-ийн сурагчид гуравдугаар улиралд гуравдугаар сарын 23-наас дөрөвдүгээр сарын 10-ыг дуустал 14 хоног амрах бол хотын сурагчид нэг долоо хоног амрахаар зохицуулжээ.

Харин Цагаан сараар улсын хэмжээнд сурагчид хоёрдугаар сарын 24-28-ыг дуустал нэг долоо хоног амарна.