“TOPLINE” хамтлагын шинэ дуу цацагдлаа

ӨМӨЗО-ний хөвгүүдийн хамтлаг болох “TOPLINE” өөрсдийн 5 дахь шинэ уран бүтээл  “НЭГ Л ХҮНИЙХ” дуугаа фэнүүддээ “Youtube” сувгаараа дамжуулан цацсан байна.  Уг дууны үгийг Нарангэрэл, аяыг Цэрэн, продюсерийг А.Мөнгөнсүх болон дүрс бичлэгийг “Grove Entertainment” нар хамтран бүтээжээ.  Ихэвчлэн уянгын дуу дуулж биднийг гайхшруулдаг  уг хамтлагт энэхүү цоглог үг, аятай намрын өнгийг мэдрүүлсэн, хосуудын тухай  дуу ч мөн сайн зогцож чаддаг болохыг  харууллаа.