Баянгол дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчид АНДГАЙГАА өргөлөө

Монголын залуучуудын холбоо, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран Монгол Улсын Ерөнхйи сайдын ивээл дор 17 дахь жилдээ зохион байгууж буй ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ-ын ажиллагааг Баянгол дүүргийн ерөнхий боловсролын 51 дүгээр сургууль 2019 оны 11 дүгээр сарын 20 -ны өдөр сургууль дээрээ амжилттай зохион байгуулсан байна. Ёслолын ажилд зочидоор Баянгол дүүргийн II хорооны засаг дарга Ч. Ундрам, 51 дүгээр сургуулийн захирал Ю. Энхтуул, МЗХ-ны төлөөлөл Бүсийн засагч Б. Төмөр-Очир, сургалтын менежер Д. Энхжаргал, Д. Батдэлгэр, Б. Түвшинтөгс, нийгмийн ажилтан О. Оргил нар оролцлоо. 51 дүгээр сургуулийн захирал Ю. Энхтуул хэлэхдээ: “Энэ жилийн иргэний андгай өргөх ёслол ЕБС болгон дээр зохион байгуулагдаж байгаагаараа онцлог болж байгаа бөгөөд АНДУУДАА ХҮЧЭЭ НЭГТГЭЕ уриан дор зохион байгуулагдаж байгаа нь бидэнд маш их таалагдаж байна” хэмээсэн юм. Тус ёслол хүндэтгэлийн ажиллагаа нь МЗХ-ны Гүйцэтгэх Хорооны зааварчилгаагаар сурагчдын төлөөлөл болсон сурагчид үеийнхэндээ сэтгэлийн үгээ хэлж, Андгай өргөж, иргэний үнэмлэх ээ гардан авч, Төрийн дуулалаа эгшиглүүлсэнээр өрнөсөн байна. Ёслолын ажиллагааны төгсгөлд МУГЖ, дуучин Т. Ариунаагийн “Амьдралын алтан босго 16 нас” дууг зочид болон сурагчид дуулсан юм.