Сэтгэмж цогцолбор сургуулийн сурагчид ИРГЭНИЙ АНДГАЙ-гаа өргөлөө

Монголын залуучуудын холбоо, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран Монгол Улсын Ерөнхйи сайдын ивээл дор 17 дахь жилдээ зохион байгууж буй ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ-ын ажиллагааг Баянгол дүүргийн ерөнхий боловсролын Сэтгэмж цогцолбор сургууль 2019 оны 11 дүгээр сарын 25 -ны өдөр сургууль дээрээ амжилттай зохион байгуулсан байна. Ёслолын ажилд зочидоор Ерөнхий боловсролын сургуулийн залуучуудын зөвлөл, Сэтгэмж цогцолбор сургуулийн захирал О. Мөнхзаяа, сургалтын менежер, ахмад багш нарын төлөөлөл оролцлоо. Сэтгэмж цогцолбр сургуулийн захирал О. Мөнхзаяа бид энэхүү арга хэмжээг зохион байгуулахдаа таатай байна. 17 жилийн хугацаанд зохион байгуулагдаж байгаа улалмжлал болсон энэ үйл ажиллагаанд гар бие оролцож, урлаг соёлын заалгүй ч нөөц бололцоогоо ашиглан зохион байгуулсан гэдгээ заавал дурдахыг хүслээ. АНДУУДАА ХҮЧЭЭ НЭГТГЭЕ уриан дор зохион байгуулагдаж байгаа нь уг үйл ажиллагааг уламжлал ёсоор  сурагчдын төлөөлөл болсон сурагчид үеийнхэндээ сэтгэлийн үгээ хэлж, Андгай өргөж, иргэний үнэмлэх ээ гардан авч, Төрийн дуулалаа эгшиглүүлсэнээр өрнөсөн байна.