ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 23 ДУГААР СУРГУУЛИЙН СУРАГЧИД

Монголын залуучуудын холбоо, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран Монгол Улсын Ерөнхйи сайдын ивээл дор 17 дахь жилдээ зохион байгууж буй ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ-ын ажиллагааг Баянгол дүүргийн ерөнхий боловсролын 23 дугаар сургууль 2019 оны 11 дүгээр сарын 25 -ны өдөр сургууль дээрээ амжилттай зохион байгуулсан байна. Ёслолын ажилд зочидоор Ерөнхий боловсролын сургуулийн залуучуудын зөвлөл, 23 дугаар сургуулийн захирал, сургалтын менежер, нийгмийн ажилтан Г. Эрдэнэчимэг, багш нарын төлөөлөл болон нийт 45 сурагч оролцлоо. АНДУУДАА ХҮЧЭЭ НЭГТГЭЕ уриан дор зохион байгуулагдаж байгаа энэ жилийн Иргэний андгай өргөх ёслолын ажиллагааг уламжлал ёсоор  сурагчдын төлөөлөл болсон сурагчид үеийнхэндээ сэтгэлийн үгээ хэлж, Андгай өргөж, иргэний үнэмлэх ээ гардан авч, Төрийн дуулалаа эгшиглүүлсэнээр өрнөсөн байна.

​​​​​​​