ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 26 ДУГААР СУРГУУЛИЙН СУРАГЧИД АНДГАЙГАА ӨРГӨЛӨӨ

Монголын залуучуудын холбоо, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран Монгол Улсын Ерөнхйи сайдын ивээл дор 17 дахь жилдээ зохион байгууж буй ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ-ын ажиллагааг Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын 26 дугаар сургууль 2019 оны 11 дүгээр сарын 25 -ны өдөр сургууль дээрээ амжилттай зохион байгуулсан байна. Ёслолын ажилд зочидоор 26 дугаар сургуулийн захирал Д. Энхтайван, ХУД-ийн 13 дугаар хороо, Туул тосгоны Захирагчийн ажлын албаны дарга Н.Отгонбаяр сургалтын менежер, нийгмийн ажилтан, багш нарын төлөөлөл болон 16 нас хүрч буй сурагчид оролцлоо. АНДУУДАА ХҮЧЭЭ НЭГТГЭЕ уриан дор зохион байгуулагдаж байгаа энэ жилийн Иргэний андгай өргөх ёслолын ажиллагааг нээж 26 дугаар сургуулийн захирал Д. Энхтайван “Үндсэн эрх, эрх чөлөө, үүргээ хэрхэн мэдэхийн учир” сэдэвт лекц уншсан юм. Уламжлал ёсоор  сурагчдын төлөөлөл болсон сурагчид үеийнхэндээ сэтгэлийн үгээ хэлж, иргэний үнэмлэх ээ гардан авч, Төрийн дуулалаа эгшиглүүлсэнээр өрнөсөн байна. Эцэст нь 16 нас хүрсэн залуус нийгмийн өмнө үүрэг хүлээж, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулж, чин шударга иргэн байх үүргээ ёс төртэйгөөр биелүүлэхээ андгайллаа.