НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН “БАЯНЗҮРХ” ЦОГЦОЛБОР СУРГУУЛИЙН СУРАГЧИД АНДГАЙГАА ӨРГӨЛӨӨ

Монголын залуучуудын холбоо, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран Монгол Улсын Ерөнхйи сайдын ивээл дор 17 дахь жилдээ зохион байгууж буй ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ-ын ажиллагааг Баянзүрх цогцолбор сургууль  2019 оны 11 дүгээр сарын 25 -ны өдөр сургууль дээрээ амжилттай зохион байгуулсан байна. Ёслолын ажилд хүндэт зочидоор Баянзүрх цогцолбор сургуулийн удирдлагууд болон МЗХ-ны Гүйцэтгэх хорооноос Бүсийн тугч Э. Амарсанаа нар ирж оролцлоо. Тус арга хэмжээнд 55 сурагч оролцож, Монгол хэл, уран зохиолын багш Л.Цэрэндаш “Монгол хүн байх” сэдэвт сургамжит лекцийг сурагчиддаа уншиж, 11б ангийн суралцагч Б.Дэлгэр үг хэлж, нийт 16 настнуудаа төлөөлөн 5 сурагч иргэний үнэмлэхээ гардан авч, Андгай өргөлөө.