МОНГОЛ ТЭМҮҮЛЭЛ БОЛОН 133 ДУГААР СУРГУУЛИУД ХАМТРАН ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛОО ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монголын залуучуудын холбоо, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран Монгол Улсын Ерөнхйи сайдын ивээл дор 17 дахь жилдээ зохион байгууж буй ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ-ын ажиллагааг ерөнхий боловсролын Монгол тэмүүлэл, 133 дугаар сургуулиуд хамтран 2019 оны 11 дүгээр сарын 25 -ны өдөр амжилттай зохион байгуулсан байна. Ёслолын ажилд хүндэт зочидоор МЗХ-ны дэд ерөнхийлөгч А. Ганчөдөр, Монгол тэмүүлэл сургууль, 133 дугаар сургуулийн удирдлагууд, эрдэмтэн багш нар болон хоёр сургуулийн 16 нас хүрч байгаа нийт 67 сурагч оролцож, Иргэний андгай өргөж, иргэний үнэмлэх, батламжаа гардан авлаа. Мөн ёслолын арга хэмжээний хүрээнд хуучин Монгол бичгээр бичигдсэн “Монгол Улсын иргэний андгай”-г тус сургуулиудын захиргаа болон сурагчдад гардуулан өгсөн юм. Үндэсний өв соёлоо дээдэлсэн нэгэн чухал үйл явдал болгон чимэг нэмлээ хэмээн онцолж болох юм.Монголын Залуучуудын холбоо, Гүйцэтгэх хорооны зааварчилгаагаар ёслолын ажиллагааг амжилттай зохион байгуулсан  Монгол тэмүүлэл, 133-р сургуулийн эрдэмтэн багш нар, сурагчдадаа талархал илэрхийлж, та бүхний эрдэм мэдлэг арвижин тэлж , амжилт бүтээлээр дүүрэн байхын ерөөлийг өргөн дэвшүүлье.