ЕВРОПТ “МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ГАРЦ, ШИЙДЭЛ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ИЛТГЭЛИЙН УРАЛДААН БОЛНО

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Монголын Залуучуудын холбооны ХБНГУ дахь салбар зөвлөлөөс санаачлан Европын улс орнуудад амьдарч, суралцаж байгаа монгол залуусын дунд зохион байгуулж буй “Монгол улсын хөгжлийн гарц, шийдэл” эрдэм шинжилгээний илтгэлийг  Европт амьдарч байгаа оюунлаг монгол залуусын дунд зохион байгуулахаар болжээ. Уг үйл ажиллагаа нь Европт анх удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд Эх орныхоо ирээдүйн хөгжилд гадаад улсаас өөрсдийн хувь нэмрээ оруулах, эрдэм шинжилгээнд тулгуурлан судлах арга барилыг дээшлүүлэх, шинэлэг санаа, санаачилга, арга туршлагыг түгээн дэлгэрүүлэх, Монгол улсад тулгамдаж буй асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга зам, цаашдын чиг хандлагыг тодорхойлох, бүтээлч шийдлийг дэмжих зорилготой юм. Тус илтгэл нь Европын холбооны улсуудад академик түвшинд суралцаж байгаа Монгол оюутан залуус, мөн суралцаж төгссөн ажил эрхлэгч залуучууд бүхэнд нээлттэй.

Илтгэлийг хүлээн авах, хэлэлцүүлэх хугацаа нь 2020 оны 1 дүгээр сарын 5 -ны өдрөөс 2020 оны 2 дугаар сарын 1-ны хооронд ХБНГУ-ын Мюнхэн хотноо явагдана. Илтгэлийн уралдааны шалгаруулалт 2 үе шаттай явагдана. 1-р шат: МЗХ-ХБНГУ дахь салбар зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүд уралдаанд ирүүлсэн нийт оролцогчдын материалыг шүүж, тэдгээрээс 10 оролцогчдыг 2020 оны 1 сарын 10-нд шалгаруулж зарлах бол 2-р шат: Эхний шатанд шалгарсан 10 оролцогчид өөрсдийн илтгэлийг ХБНГУ-ын Мюнхен хотноо 02 сарын 01 нд танилцуулсанаар эцэслэнэ. Илтгэлийн уралдаанд дараах байруудыг шалгаруулна: Тэргүүн байр-1, Дэд байр-1, Гутгаар байр-1

Дэлгэрэнгүй мэдээллийг болон илтгэлийн абстрактыг
www.MYFgermany.com хаягаар хүлээн авна уу.

Илтгэлийн абстрактыг татах линк:
https://t1p.de/MZHabstract