Хэдэн залуугийн амь насаар ЭКО АЛТАН ЗААМРЫН зөвшөөрлийг цуцлах вэ, Ерөнхий сайд аа

“Эко Алтан Заамар”-ын уурхай дахиад 1 залуу амиа алдлаа

Хөрсний нуралт үүссэн, “газар хөдлөлт” гэх мэт  шалтгаанаар саяхан хэдэн сайхан залуусын амийг авч одсон “Эко Алтан Заамар” компанийн уурхайд дахин осол гарч 26 настай залуу техникт дарагдаж амь насаа алджээ.

Нутгийн иргэдийн мэдээлснээр осол өнөөдөр 14 цагийн орчимд гарч, талийгаач залуу өмнөх хэргүүд шиг   мөн л техникт дарагдаж амиа алдсан байна. Тухайн үед хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүй байснаас энэ компанийн уурхай дээр ийнхүү дараалсан ослууд гарч ганцхан жилийн хугацаанд сайхан залуусын амийг алтаар солиод дуусах нь.

Осол гарсан уг талбай нь Туул голын баруун талд байрладаг тул Булган аймгийн Бүрэг Хангай сумын нутагт харьяалагддаг өгөөд өмнө нь Төв аймгийн талд нь осол гарч байсан юм.   Булган аймгийн цагдаагийн хэлтсээс энэ талаар  тодруулахад ” Цагдаагийн ажилтнууд газар дээр нь очиж үзлэг  хийж байна. Одоогоор осол юунаас болсныг хэлэх боломжгүй” гэсэн тайлбар өглөө.

“Эко алтан заамар” ХХК нь олноо “баян” Базар хэмээн нэрлэгддэг “Алтайн хүдэ”р ХХК-ийн охин компани бөгөөд өмнө нь удаа дараа ийм ослууд гарч байсан. Гэвч өнөөдрийг хүртэл хууль үйлчилдэггүй энэ компанийн зөвшөөрлийг төрийн холбогдох байгууллагууд цуцлалгүй хамгаалж,  олон сайхан залуусын амийг алтаар сольж, олон сайхан гэр бүлийг өнчрөл хагацлын зовлонд унагаж байгаа билээ.

Өмнөх хэргийг гэрэл зургаар сануулбал: