МОНГОЛ УЛС 2019 ОНЫ МАЛ ТООЛЛОГО ЯВУУЛНА

Монгол улсын Үндэсний статистикийн газар 2019 оны улсын мал тооллогын ажлаа эхлүүлжээ. Мал тооллогын ажлыг улсын хэмжээнд 10 хоногийн хугацаатай явуулж, аймаг тус бүрээр малын тоо толгойг гаргах юм.

Монгол улсын статистикийн газраас жил бүрийн сүүлээр ХАА-н салбарын гол үзүүлэлтүүдийн нэгд багтдаг мал сүргээ тоолж, малын нэгдсэн тооллого явуулдаг байна. Ийнхүү малын тооллого явуулснаар ХАА-н салбарын үйл ажиллагаанд дүгнэлт өгч, макро түвшний үнэлэлт дүгнэлт гаргадг байна.

Мал аж ахуй нь Монгол улсын эдийн засгийн гол хөшүүрэг болсон салбар юм. Далайд гарцгүй Монгол улсын хувьд нийт хүн амынх нь 40% нь мал аж ахуйгаас хараат байдлаар амьдрал ахуйгаа авч явдаг юм.

Өнгөрсөн 2018 оны сүүлээр Монгол улсад 66,46 сая толгой мал тоологдож байжээ. Энэ нь өмнөх жилийн үзүүлэлтээс 0,4%-иар илүү байжээ.