Ямайкийн мисс “Дэлхийн мисс-2019”-ийн тэргүүн титмийг хүртлээ

“Дэлхийн мисс 2019” гоо бүсгүй шалгаруулах 69 дэх удаагийн тэмцээн Их Британийн нийслэл Лондон хотноо бямба гарагт боллоо. Энэ жилийн дэлхийн тэргүүн миссээр Ямайкийн гоо бүсгүй Тони-Энн Сингх тодорчээ.

Дэд байранд хар арьст франц бүсгүй Офели Мезино, гуравдугаар байранд Энэтхэгийн гоо бүсгүй Суман Ратансингх Рао нар шалгарсан байна.

Дэлхийн гоо бүсгүйн титмийн шинэ эзэн өдгөө 23 настай бөгөөд АНУ-ын Флоридагийн Их Сургуульд сэтгэл зүй, феминологийн чиглэлээр суралцдаг ажээ. Тэрбээр хоол хийх, сайн дурын ажил явуулах, влог хөтлөх, дуулах зэрэг хоббитой байна. Чухам дуулах сонирхол нь Сингхийг авъяас чадварын уралдаанд түрүүлэхэд тусалсан бөгөөд түүнд хагас шигшээд оролцох замыг нээжээ. Ямайкийн гоо бүсгүй Америкийн алдарт дуучин Уитни Хьюстоны /1963-2012/  “I have nothing” /”Надад юу ч байхгүй”/  дууг шүүгчид болон үзэгчдэд зориулж дуулсан байна.

Дэлхийн гоо бүсгүй шалгаруулах дараагийн тэмцээн Тайланд улсад болно.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mn