Асашёорюү Д.Дагвадорж нялх амрагаа танилцууллаа

Монгол Улсын Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, Японы мэргэжлийн сүмогийн 68 их аварга, Асашёорюү Д.Дагвадорж өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан, шинэхэн гэргийгээ танилцуулж, цахим орчинд шуугиан тарилаа.

Их аваргын шинэ гэргийг М.Отгонцэцэг гэдэг бөгөөд 1994 онд төрсөн эдийн засагч мэргэжилтэй нэгэн ажээ.

Их Аваргын хайрыг булаасан тэрээр “Urban Jeans” брэндийн моделиор ажилладаг бөгөөд тэд саяхныг хүртэл “Шинэ яармаг” хороололд хамтдаа амьдарч байсан хэмээн эх сурвалжууд дурдаж байна.

Өнгөрсөн онд хүү төрүүлж өгсөн бүсгүйтэйгээ тэрээр энэ удаад албан ёсоор гэрлэлтээ батлуулсан байна. Хосууддаа аз жаргалтай, урт удаан амьдрал ерөөе!

 

 

Шинэ мэдээ

Хариулт үлдээх

Your email address will not be published.