2025/02/06

САЙН МЭДЭЭ: Америк дахь монголчууд Жиу Жицугийн ДАШТ-д өрсөлдөж байна

info@inder.mn
2021/11/11

АНУ-ын Вашингтон хот орчимд үйл ажиллагаа явуулдаг “Chantilly MMA” Жиу жицугийн монгол клубын баг тамирчид Лас Вегас хотноо энэ сарын 10-13-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа Олон улсын Жиу Жицугийн холбооноос зохион байгуулж буй Мастерсын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсынхаа нэрийн өмнөөс оролцохоор мордлоо.

“Chantilly MMA” клуб нь анх 2019 онд Монгол Улсын Гавьяат тамирчин, Ардын багш, Монгол Улсын өсөх идэр начин, Олимпийн мөнгөн медальт, Цэндийн Дамдингийн хүү Д.Сүлдбаяр үүсгэн байгуулжээ.

Тэрбээр, Жудогийн Олон улсын хэмжээний мастер бөгөөд Жиу Жицугийн хар бүстэй юм. Тус тэмцээнд Монгол Улсаас Аварга Г.Эрхэмбаяраар ахлуулсан нийт 19 тамирчин оролцож байгаа бөгөөд Вашингтон хотоос Д.Сүлдбаяр хар бүсний ангилалд, Ц.Мягмаржаргал, О.Эрдэнэсамбуу нар хөх бүсний ангилалд, Б.Мэндбаяр, А.Өсөхбаяр нар цагаан бүсний ангилалд оролцож байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна