АНУ-ын Сан Франциско хотод болсон MFC холбооны холимог тулаанд өрсөлдсөн гавьяат тамирчин П.Өнөрбат, "Ангууч" хочит Б.Баттөр нар өрсөлдөгчөө ялав.
П.Өнөрбатын хувьд хоёрдугаар үедээ Америк тулаанч Деннис Агуйларыг нокаутаар, "Ангууч" хочит Б.Баттөр эхний үед мөн Америк тулаанч Нэйтан Монтаног хүнд цохилтоор буулган авчээ.
Тус октагонд нийт 22 тулаанч хөл тавьснаас Монгол Улсаа төлөөлж:
- Ө.Тэмүүжин
- П.Өнөрбат
-Б.Баттөр
- М.Нандин-Эрдэнэ нар хүч үзсэн юм.
М.Нандин-Эрдэнэ нь MFC холбооны хөнгөн жингийн аваргын бүсээ хамгаалан тулалдаж, ялалтаа байгуулав.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна