“Лозанн-2020”-д оролцож буй баг тамирчдад амжилт хүслээ

Монголын үндэсний олимпийн хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, Олон улсын олимпийн хорооны хүндэт гишүүн, МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ш.Магван, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар “Лозанн-2020”-д оролцож буй Монголын баг тамирчдад хүндэтгэл үзүүлж, амжилт хүслээ.

“Лозанн-2020” Залуучуудын өвлийн олимпийн III наадамд Монгол Улсаас биатлон, гүйлтийн цанын төрлөөр нийт зургаан тамирчин эрхээ авч оролцож байна.