2024/03/29

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох дуудлага ихэсчээ

info@inder.mn
5 цаг 26 минутын өмнө

Арваннэгдүгээр сарын 1-нээс эхэлсэн аж ахуйн нэгж, байгууллагын тооллого өндөрлөхөд цөөн хоног үлдээд байна. Нийт 172 мянган байгууллага, аж ахуйн нэгж бүртгэлтэй байдгаас 103 мянга нь хамрагдаж, тооллого 70 хувьтай байна. Аж ахуйн нэгжээс гадна хувиараа хөдөлмөр эрхлэгчид тооллогыг татвартай холбон ташаа ойлгосноос хойрго хандаж байгааг мэргэжлийн байгууллагынхан хэлж байна. Тиймээс үлдсэн цөөн хоногт хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг тооллогод идэвхтэй хамруулах юм.

Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт зам тээврийн осол хэргийн шинжтэй дуудлага 4036 бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс өссөн үзүүлэлт гэнэ. Дүүргүүдээс хамгийн их дуудлагатай байгаа нь Баянзүрх дүүрэг. Тус дүүрэгт осол хэргийн тоо өндөр төдийгүй бэртэж гэмтсэн хүний тоо ч бусад дүүргээс өндөр байгаа аж. Түүнчлэн сүүлийн үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох хэрэг  цөөнгүй илэрч буйг Тээврийн цагдаагийн албаны дэд дарга Б.Батболд онцоллоо. Сүүлийн  14 хоногт 834 хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоныг илрүүлсэн байна.

Улаанбаатар хотод өдөрт 420 мянга орчим тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байгаа бөгөөд их ачааллын үед хөдөлгөөний хурд эрс буурч байгааг мөн тодотголоо. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна