Арилжааны банкууд 16:00 цаг хүртэл ажиллахаар боллоо

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд олон хүн цугласан газраар иргэдийг явахгүй байхыг Эрүүл мэндийн яамнаас анхааруулж буй.

Тэгвэл банкууд ажлын цагийн хуваарьтаа өөрчлөлт оруулж, гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл ажлын цагаа богиносгожээ.

Тухайлбал, Хаан банкны ихэнх салбар тооцооны төвүүд Даваа-Баасан гаригт 09:00-16:00 хүртэл ажиллахаар болжээ.

Харин Нарантуул худалдааны төвийн зүүн хаалганаас өргөтгөл рүү орох замд байрлалтай Их зах тооцооны төв Мягмар, Бямба гарагт ажиллахгүй.  Бусад өдөр 10:00-17:00 цагийн хооронд ажиллах аж.

Нарантуул худалдааны төвийн дотор /Баялаг ундраа дотор зүүн талдаа нэг давхарт байрладаг/  Нарантуул тооцооны төв Мягмар, Ням гарагт амарч, бусад өдөр 10.00-17.00 цагийн хооронд ажиллах юм байна.

Мөн Хас, Голомт, Төрийн банк ч ажлын цагийн хуваариа 16:00 цаг хүртэл болгож түр өөрчилжээ.