Хотын дарга Налайх дүүрэгт ажиллаж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Налайх дүүрэгт ажиллаж байна. Яг одоо “Оргил Налайх” худалдааны төвийн Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчооны үйл ажиллагаатай танилцаж байна.
Энэ товчоогоор нийслэл рүү нэвтэрч байгаа тээврийн хэрэгслүүдэд хяналт тавихын зэрэгцээ иргэдийн халууныг зайнаас хэмжиж байна.