БНСУ-д шинэ коронавирусний халдвар авсан хүн 46 боллоо

БНСУ-д COVID-19 буюу шинэ коронавирусний халдвар авсан хүний тоо 46 боллоо. Нэг шөнийн дотор халдвар авсан хүний тоо 15-аар нэмэгджээ. Солонгосын Засгийн газраас холбогдох байгууллагуудад яаралтай арга хэмжээ авч ажиллахыг үүрэгдээд байна.

Шинэ коронавирусний халдвар авсан 31 дэх хүн халдвар авснаа мэдэлгүйгээр сүм, хуримын ордон, буудал гэх мэт олон газраар явсан нь тогтоогджээ.

Э.Ижилболд