Улаан хоолойн битүүрэлтэй төрсөн нярайд мэс засал амжилттай хийжээ

Өвөрхангай аймгийн “Бүсийн оношилгоо эмчилгээний төв” -ийн эмч нар улаан хоолойн төрөлхийн битүүрэлтэй төрсөн нярайд амьдралын 10 цагийн настайд мэс заслын тусламж үйлчилгээг амжилттай үзүүлжээ.

Мэс заслыг ЭХЭМҮТ -ийн хүүхдийн мэс заслын эмч М.Зоригтбаатар, унтуулгын эмч С.Сэргэлэн, эмч Г.Мягмардорж, БОЭТ-н мэс заслын зөвлөх эмч С.Энхбаяр, Унтуулагын эмч Э.Бат-Ундрал, нярайн эмч Л.Сүнжидмаа, сувилагч О.Хашчулуун, Б.Сувд-Эрдэнэ, Л.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй баг хийж гүйцэтгэсэн тухай ЭМЯ-наас мэдээллээ.