Олимпын эрх олгох тэмцээн Кыргызстанд шилжлээ

Чөлөөт бөхийн олимпын эрх олгох Азийн орнуудын тэмцээн ирэх гуравдугаар сарын 27-29-нд БНХАУ-ын Шиань хотод болох байсан ч ДБНХ-ноос тэмцээнийг цуцаллаа.

Олимпын эрхийн тэмцээнийг зохион байгуулахаар Энэтхэг, БНСУ, Казахстан, Узбекистан улс нэрээ дэвшүүлсэн ч Кыргызстаныг сонгожээ.

Тэмцээн хуваарийн дагуу тус улсын нийслэл Бишкект зохион байгуулагдана. Кыргызстан улс коронавирусын халдвар гараад буй БНХАУ-ын бөхчүүдийг хүлээн авч, 14 хоног карантинд байлгасны дараа тэмцээнд оруулах зардлыг даахаар болсон нь нутагтаа тус тэмцээнийг хүлээн авахад том түлхэц болсон юм.