“37-р точка” киноны тасалбарыг онлайнаар худалдана

“Фантастик продакшн”-ий залуус 10 жилийнхээ ойг тохиолдуулан үзэгчдэдээ “37-р точка” хэмээх олон ангит уран сайхны киногоор бэлэг барьсан билээ.

Тус кино нийтдээ хоёр бүлгээс бүтсэн. Тун ч учир битүүлэг төгссөн тус кинонд үргэлжлэл байгаа эсэх тал дээр үзэгчид олон таамаг дэвшүүлж байв. Харин энэ асуултад продакшны хамт олон албан ёсоор хариулт өглөө.

“37-р точка” киноны төгсгөлийн анги тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэнэ.

Өмнө нь “NTV” болон “Star” телевиз, “Skygo” аппликейшны тусламжтайгаар тус киног хүлээн авч байсан үзэгчид энэ удаад төгсгөлийн ангийг зөвхөн онлайнаар худалдан авсан тасалбарын тусламжтайгаар “Skyego” аппликейшн болон IPTV-ээр хүлээн авч үзэх боломжтой болох ажээ.