“Фантастик продакшн”-ы залуус “Зура” шоуны шагналын 8 сая төгрөгийг УОК-т хандивлалаа

“Фантастик продакшн” дэлгэцийн 14 дэх уран бүтээл болох “Зура” уран сайхны киногоо өчигдрөөс эхлэн үзэгчдийн хүртээл болгожээ. Түүнчлэн тэд “Зура” нэртэй хөгжөөнт шоу нэвтрүүлгийг бүтээж, ялагчид 8 сая төгрөг амласан юм.

Харин өнөөдөр “Зура” шоу нэвтрүүлгийн шагналын 8 сая төгрөгийг Улсын онцгой комисст гардуулан өгөв.

Энэ үеэр жүжигчин Ж.Алтаншагай “Анх удаа УОК-т орж үзэж байна. Бүхний түрүүнд зогсож ард иргэдээ хамгаалдаг алба хаагчдад талархал илэрхийлье” хэмээгээд цаашдын ажилд нь өндөр амжилт хүсэв.

“Зура” уран сайхны киноны нээлтийг кино театруудад хийхээр төлөвлөсөн байсан ч цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан онлайнаар нээжээ.

БИЧЛЭГ: